ТЦА: Дөрөв хоногийн хугацаанд зам тээврийн ослын улмаас 30 хүн гэмтэж, дөрвөн хүн АМИА АЛДЖЭЭ

2022 оны 8 сарын 05

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд Даваа гарагаас хойш зам тээврийн ослын шинжтэй 818 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Ослын улмаас 30 хүн гэмтэж, дөрвөн хүн амиа алдсан байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явганаар автомашинд мөргүүлж долоон хүн,
  • Мотоциклын ослын улмаас дөрвөн хүн,
  • Мөргөлдөх ослын улмаас найман хүн,
  • Онхолдох ослын улмаас есөн хүн,
  • Хөдөлгөөн эхлэх үед нэг хүн гэмтсэн байна.

Мөн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 469 зөрчлийг хяналт, шалгалтаар илрүүлжээ. Түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон 11 хүний зургаа нь жолооч байсан бол тав нь явган зорчигч байсан гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639118
0 эможи

keyboard_arrow_up