Зам, гүүрний ажилд оролцож байсан 24 настай иргэн усанд осолдон АМИА АЛДЖЭЭ
2022 оны 8 сарын 05
Архангай аймгийн төвөөс зүүн хойд зүгт 103 км-т, Өлзийт сумын Ямаат багийн “Дуут толгой” гэдэг газар зам, гүүрний ажилд оролцож байсан нэг хүн “Орхон” голын усанд живсэн тухай дуудлагыг наймдугаар сарын 1-ний өдрийн 14:09 цагт өгчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн наймдугаар сарын 4-ний өдрийн 07:00 цагаас Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат иргэн 24 настай иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар мөн өдрийн 11:30 цагт “Орхон” голын ус /осолдсон газраас 200 метрийн зайд, 2 метрийн гүнээс/-аас тухайн иргэний цогцсыг олж, Өлзийт сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
639111
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс