Улсын хэмжээнд долдугаар сарын байдлаар 131,515 зөрчлийн хэрэг бүртгэгджээ
Улсын хэмжээнд долдугаар сарын байдлаар 131,515 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас 38.9 хувиар буурчээ. Нийт зөрчлийн хэргийн
- 62.2 хувь нь нийслэлд
- 37.8 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Түүнчлэн зөрчлийн хэргийн 99.1 хувийг Цагдаагийн байгууллага, 0.1 хувийг Мэргэжлийн хяналт, 0.02 хувийг Онцгой байдал, 0.7 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэжээ.
Дээрх хугацаанд 129,990 хүн, 224 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн ба өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 39 хувиар, хуулийн этгээд 33.5 хувиар тус тус буурчээ.
Зөрчил үйлдсэн хүмүүсийн 80.1 хувь нь эрэгтэй, 19.9 хувь нь эмэгтэй байгаа бол 65.3 хувь нь 26-45 насныхан байна.
Долдугаар сард үйлдэгдсэн зөрчлийг зургаадугаар сартай харьцуулбал,
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 40.5 хувь
- Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 31.7 хувь
- Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 59 хувь
- Танхайрах зөрчил 59.5 хувь
- Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 20.3 хувь
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 60.8 хувиар
- Хулгайлах зөрчил 64.4 хувиар тус тус буурсан байна.
Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар