“World Legacy Awards” аялал жуулчлалын уралдаан зарлаж байна

2014 оны 7 сарын 28

Үндэсний газар зүйн нийгэмлэг Ай-Ти-Би Бэрлинтэй хамтран аялал жуулчлалын хөгжилд зөв зохистой, бодитой хувь нэмэр оруулж буй улс орон, байгууллагыг шалгаруулах “World Legacy Awards” уралдааны мэдээллийг манай улсын аялал жуулчлалын компани, холбогдох байгууллагуудад хүргүүлэхийг хүсч захидал ирүүлснийг уламжилж байна.

Уралдаан дараах 5 төрлөөр явагдана.

1.    Earth changers-Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа, технологийн дэвшлийг хэрэгжүүлэгчийг шалгаруулах   
2.    Sense of Place-Соёлын өвийг хамгаалах, суртачлах үйлсэд оруулж буй бодит хувь нэмрийг үнэлэх
3.    Conserving the Natural World-Байгаль дэлхийг хамгаалах үйлсэд оруулж буй  бодит хувь нэмрийг үнэлэх
4.    Engaging Communities-Орон нутаг, ард иргэд, хамт олон, засаг захиргаанд хүртээж буй нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг үнэлэх
5.    Destination Leadership-Улс орны аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлээр шат дамжлага бүрт хэрэгжүүлж буй туршлага, бодит үр дүн, сурталчилгааг бүхэлд  нь үнэлэх

Уралдааны материалыг ССАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын 213 тоотод 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр  хүртэл хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг 11-311147, 11-311174 утаснаас лавлана уу.

Сүүлийн шатны оролцогчдыг 2014 оны 10 дугаар сард Сингапур Улсад  болох “Ай-Ти-Би Ази 2014” шоу дээр, харин тэргүүн байрын эздийг “Ай-Ти-Би Бэрлин 2015” аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнгийн үеэр зарлах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6391
0 эможи
keyboard_arrow_up