Хөвсгөл аймагт автомашины ослоор хүнд гэмтсэн хоёр иргэнийг нисдэг тэргээр Улаанбаатарт эсэн мэнд авчирлаа

2022 оны 8 сарын 04

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутагт өнгөрсөн Мягмар гарагт гарсан зам тээврийн ослын улмаас хоёр иргэн хүнд гэмтжээ.

Тухайн иргэдийг Улаанбаатар хот руу автомашинаар тээвэрлэх боломжгүй тул нисдэг тэргээр тээвэрлэн эмнэлгийн байгууллагад хүргэх хүсэлтийг өчигдөр 13:45 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Энэ дагуу Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгийн шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын МТ-1111 нисдэг тэрэг мөн өдрийн 13:58 цагт Улаанбаатар хотоос хөөрч, Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас 35 болон 33 настай, эрэгтэй нарыг Улаанбаатар хотод 19:15 цагт тээвэрлэн авчирч, эсэн мэнд хүлээлгэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
639088
11 эможи

keyboard_arrow_up