СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Он гарсаар 17 хүүхэд усны ослоор амь эрсджээ

2022 оны 8 сарын 03

Улсын хэмжээнд он гарсаар өнөөгийн байдлаар нийтдээ 71 удаагийн гол усны осол гараад байна. Түүнээс 69 хүн амь насаа алдсаны 52 нь том хүн, 17 нь бага насны хүүхэд байна.

Уг осол нь ихэвчлэн анхаарал болгоомжгүй байдал, архидан согтууралт, эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас үүдэлтэй юм.

Тиймээс:

  • Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,
  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг тогтмол сонсож, анхааруулга, сэрэмжлүүлгийг мөрдөх,
  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
  • Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, стандартын бус хийлдэг завь зэргийг ашиглахгүй байх,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639061
0 эможи

keyboard_arrow_up