Амьгүй донор болж эс, эд эрхтнээ шилжүүлсэн хүний ар гэрт 3.5 сая төгрөгийн ТЭТГЭМЖ ОЛГОНО

2022 оны 8 сарын 02

Arslan.mn

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагийн тэргүүлдэг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурал өчигдөр /2022.08.01/ болжээ.

Хурлаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан оршуулгын тэтгэмжийн болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 2 сая /2,000,000/ төгрөгөөр шинэчлэн тогтоосон байна.

Мөн амьгүй донор болж эс, эд эрхтнээ бусдад шилжүүлсэн хүний /даатгуулагчийн/ ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 3 сая 500 мянган төгрөгөөр тогтоолоо. Энэ тогтоолыг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэх юм. 

Монгол Улсад 2006 онд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийж эхэлснээс хойш өнөөг хүртэл 200 гаруй, 2011 оны есдүгээр сард элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулснаас хойш өнөөг хүртэл 100 гаруй хүнд энэ нарийн түвэгтэй мэс заслыг хийгээд байна.  Манай улсын үндэсний багийн эмч нар элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилтай нутагшуулснаар энэ төрлийн шалтгаанаар монголчууд гадаад руу явж эмчлүүлэх шаардлагагүй болсон. Эрхтэн шилжүүлэн суулгуулах шаардлагатай боловч тохирих  донор олдохгүйн улмаас өвчиндөө шаналж буй иргэд ч цөөнгүй байдаг аж. 

ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга, Гавьяат эмч П.Батчулуун, Монголд бөөр, элэг шилжүүлэн суулгах шаардлагатай ч тохирох донор олдохгүйн улмаас хүлээх жагсаалтад бичигдсэн 550 гаруй хүн бий. Энэ тоо нэмэгдэх хандлагатай. Гол нь амьгүй донорын хүртээмж, олдоц тааруу байна” хэмээн 2021 оны аравдугаар сард “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

УИХ-аас Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны зургаадугаар сарын 17-нд өдөр баталсан. Уг хуулийн 15 дугаар зүйлд “Амьгүй донороос эс, эд, эрхтэн авах” зохицуулалтыг тусгасан бөгөөд хуулийн: 

  • 15.1.Тархины үхэлтэй нь тогтоогдсон донороос эс, эд, эрхтэн авна.
  • 15.2.Энэ хуулийн 13.2-т зааснаас бусад амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа нас барагчийн гэрээслэл, түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, хамтын амьдрал бүхий гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг бичгээр авна.
  • 15.3.Амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа зүрхний үйл ажиллагааг зохиомлоор удирдана.
  • 15.4.Донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах ажилбарт оролцож байгаа буюу реципиентийг эмчилж байгаа эмч энэ хуулийн 10.1.2-т заасан багийн бүрэлдэхүүнд орохыг хориглоно хэмээн тусгажээ. 

Золгүй байдлаар тархиндаа гэмтэл авсан, эсвэл цус харваж амь эрсэдсэн тохиолдолд Донорын хуульд тусгаснаар амьгүй донор болох нөхцөл үүснэ. Энэ асуудлыг манай улсад донорын эмнэлгүүд болох УГТЭ, ГССҮТ болон Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албатай хамтран шийдвэрлэн ажиллаж байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
1
ouch an post
1
confuse an post
2
angry an post
3
639034
11 эможи

Rair
2022-08-25 09:48
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
Zochin
2022-08-15 00:04
Za dawrartsiin be uhsench gsn horshuulahdaa Buren butneer ni orshuulii tgeedch 3.500 myngaar unelene gdg arai shuu tsaashaa yajch damalhiin bilee itgehed berh shuu
Зочин
2022-08-03 20:27
Уул нь хуульд заалт нь зөв бөгөөд манай орны хувьд энэхүү донорын хувьд боломж их байгаа гэвч цааш нь дамлахгүй гэх баталгаа нь алга учраас арай хямд бна буяны үйл ажиллагаа өндөр байгааг яагаад ярьдгүй юм бэ энэ орчлонд ирэхдээ баяр баясгалан бэлэглэж ирсэн тэгвэл энэ замбууоингаас буцахдаа өндөр үнээр буыах нь арай байна ард үлдэгсэддээ дарамт үлдээж байгаа учир үүнийг тооцоо уу хянаж шалгана уу
Зочин
2022-08-03 13:38
За яахавдээ амьдралын боломжгүй хүнд өвчтэй хүнд боломжийнл юм бна
Зочин
2022-08-03 09:02
Ер нь бол зөв дэмжиж байна.Өөрөө үгүй болж байгаа ч өөр хэн нэгэнд амьдрал бэлэглээд явнаа гэдэг маш том буян өглөг гэж бодож байна.Харин тэтгэмжийн хувьд хэтэрхий хямд санагдлаа.Сэтгэгдэлээ хуваалцаж.
Зочин
2022-08-03 01:00
Үгүй мөн хуцваа.арай ч дээ
Зочин
2022-08-02 21:48
2 саяаар буяны ажилд болно гэж бодож бна уу үгүй шүү энэний оронд буянаар бизнес хийдэг газруудынхаа үнийг хянаж тогтворжуулах хэрэгтэй юм биш үү
Заяадүүрэн
2022-08-02 17:48
780,000 доллароор бөөр худалдаж авах юм уу?
DR ADITYA
2022-08-02 17:17
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up