Жаргалантын аманд хууль бусаар тарвага агнаж байсан этгээдийг илрүүлэн, шалгаж байна

2022 оны 8 сарын 02

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас цахим орчинд “Дархан цаазат ууланд тарвага агнаад байна” гэх утгатай мэдээллийг энэ оны 07 дугаар сарын 26-ны өдөр нийтлэгдсний дагуу шалгалтын ажиллагааг явуулжээ. 

Arslan.mn

Шалгалтаар Хан-Уул дүүргийн харьяат 42 настай, эрэгтэй Б нь Богд хан уулын Жаргалантын ам орчмоор урхи, хавх тавьж хууль бусаар тарвага агнаж байсныг илрүүлэн гар хийцийн ТОЗ-8 маркийн буу, урхи тавихад ашигладаг төмөр утас бусад эд зүйлийг Экологийн цагдаагийн албанаас хураан авчээ.  Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. 

Иргэд, олон нийтийг хууль бусаар ан агнахгүй, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Мөн иргэн таныг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хууль бус ан агнуурын талаар мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэж байхыг уриалж байна. 

ХУУЛИЙН ЗААЛТ : 

24.5 дугаар зүйл.  Хууль бусаар ан агнах 1.Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639029
0 эможи

Зочин
2022-08-03 04:15
Муу туучийг цаазаар ав.Бүх эд хөрөнгийг нь хураан авч улсын орлого болго.
Kabal
2022-08-02 21:58
Tom hereg elrvvljee pizdaa nuudaa
keyboard_arrow_up