Цэргийн ангийн мужаан 24 настай “З“ нь өндөр хүчдэлт цохиулан нас барсан нь шалгалтаар ТОГТООГДЖЭЭ

2022 оны 8 сарын 02

Цагдаагийн байгууллагаас өчигдөр буюу 08 дугаар сарын 01-ний өдөр цэргийн ангийн хашаан дотор тогонд цохиулан нас барсан эрэгтэйн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулж байна. 

Arslan.mn

Тодруулбал, цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд “Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байрлах Цэргийн ангийн хашаан дотор тогонд цохиулсан хүн ухаангүй байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэний дагуу тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Зэвсэгт хүчний дугаар ангийн хашаанд баригдаж буй Зэвсэгт хүчний барилгын ажлын явцад өндөр хүчдэлийн шугамны доод хэсэгт автокраныг байрлуулж, краны сум өргөх явцад 380 вольтын хүчдэлтэй цахилгааны утсанд хүрсний улмаас автокраны хажууд зогсож байсан тус цэргийн ангийн мужаан албан тушаалтай, дэд ахлагч цолтой, 24 настай, эрэгтэй “З” өндөр хүчдэлд цохиулж нас барсан нөхцөл байдал тогтоогджээ.

Тус хэрэгт хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчигдсөний улмаас хүний амь нас хохирсон эсэх, хариуцсан албан тушаалтнууд гэм буруутай эсэхийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
3
639027
7 эможи

Зочин
2022-08-02 14:30
Мэдэээж цэргийн албанд татаж амь нас хариу Цаж ба Ж тэд буруутай
keyboard_arrow_up