Б.Жаргалсайхан: Зам засварын ажлаа шөнө ЯЗАГНУУЛААД ӨГӨӨЧ

2022 оны 8 сарын 02

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Яармагийн авто замд явган хүний нүхэн гарц байгуулахаар болсон.

Энэ хүрээнд авто замыг сэтэлж, бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай тул “Хүннү молл”-ын баруун урд талын уулзвараас “Шинэ өргөө” хороолол хүртэлх 200 метр замын хөдөлгөөний зохион байгуулалтыг өчигдрөөс эхлэн түр хугацаагаар өөрчилсөн. Тэгвэл энэ талаар Б.Жаргалсайхан өөрийн цахим хаягтаа сэтгэгдлээ хуваалцсан байна.

"Гэнэт цахилгаан тасардаг, зам талбай хаадаг соёлгүй гэмээр үйлдлийг хотынхон маань үзүүлдэг. Мэдээж цахилгааны хязгаарлалт, зам засварын талаар мэдээлэл тавьдаг ч эзэн буюу хэрэглэгч нарт хүрдэггүй. Нэг буланд зам хаачихаад байхад түгжрэлд орчихлоо гээд зосоод байхад хэл чимээ өгдөггүй. Нэг ковшны сүүдэр хэдэн нөхөд хөзөр тоглож байх жишээтй. Өчигдөр хотын орлогч Ж.Сандагсүрэн иргэдийн, миний асуух гээд асуултын холбогдох хүмүүсээс нь асуулаа.

Яагаад зураг төслөө өнгөрсөн жил сул зогсохдоо гаргаагүй вэ. Яагаад хагас бүтэн сайн өдөр зам засварын ажил хийж болдоггүй юм бэ. Яагаад бужигнатал ажил хийхгүй байна гэж асуув. Дарга нар инженерээс илүү мэдлэгтэй царайлаад байх нь тэнэг харагддаг ч иргэд үүнийг хүсээд байгаа юм. Зам засварын нөхөд шөнөдөө ажлаач, ковшны сүүдэрт хэвтэж байгаа нөхөд оройн бэлтгэл ажлаа хангаач, шөнөдөө бүх хүчээрээ дайраач. Хятадууд бол ганцхан шөнийн дотор зам тавьдаг. Тэдний онцлог бол хүний олноор тавина. Германчууд зам засвар хийх гэж бэлдээд л байна. Ажлын хувцас, хоол ундаа хүртэл дөхүүлж байгаад ааг амьсгаагүй дайрах юм. Манайхан зунжин найр наадамд явж ирчихээд сургууль, тариа будаа эхлэхтэй зэрэгцээд зам засвар, шугам хоолойгоо сольж тэнэгтэнэ" гэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
639024
6 эможи

Zochin
2022-08-02 21:55
Ene olon khonog amarch baikhad ni khiikhgui yasan dunkhuu Sumiabazaraa
Чука
2022-08-02 19:56
Зам болон шугам хоолойн засварын ажлаааль түргэн хугацаанд шөнийн цагаар хийж баймаар байна!
DR ADITYA
2022-08-02 17:18
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин
2022-08-02 14:34
Үнээн, бид Чингисийн монгол гэж согтуу дэвж байхаар жирийн хятад ажилчны хөдөлмөрийн зохион байгуулалтад сурмаар дарга нар нь наадам бөх шоу сэвж байхаар ажил хийж чаддаг хүмүүсээ дэмждэг болмоор байгаа юм. тэгэхгүй бол Ховд аймгийн Чандмань суманд болсон наадам шиг харанхуйд бөх барилдуулаад улс даяараа дамжуулаад суугаад баймааргүй байна
Зочин
2022-08-02 14:28
Буурал Бат Үүл дарга байхдаа зам засварыг мөн бишрүүлдэг байсан даа
Зочин
2022-08-02 12:19
Ёстой үнэн шүү хятадууд шөнө хийчихсэн өглөө зам тээврийн хэвийн үйл ажиллагаа явж байдаг.манайхан үнэн залхуу нэг өжлыг 30-60 хоног хийх ёстой шиг л тэнэгтэж байдаг
keyboard_arrow_up