УИХ-ын гишүүдийг наймдугаар сарын 15 хүртэл ЧӨЛӨӨТЭЙ БАЙХ чиглэл өгчээ
УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал яригдаж эхэлсэн. Уг өөрчлөлтөөр гишүүдийг 150 болгох, сайд болгон давхар гишүүн байх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох, хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгуулийг явуулах, цаазын ялыг халах зэрэг 10 гаруй асуудлыг тусгахаар төлөвлөөд байгаа юм.
Тэгвэл хаврын чуулган завсарлахаас өмнө гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаар иргэдийн санаа бодлыг тандан судалсан. Иргэдийн дийлэнх хувь нь нэмэлт өөрчлөлтийг дэмжих юм бол энэ намартаа багтаагаад шуурхайлах аж.
Иймд УИХ-ын гишүүдийг наймдугаар сарын 15 хүртэл чөлөөтэй байх чиглэл өгчээ. Харин наймдугаар сарын 15-наас хойш ээлжит бус чуулган зарлаж магадгүй аж.
Эх сурвалж: zindaa.mn
|