Хүний амь хөнөөгөөд зугтсан этгээдийг цагдаагийн байгууллага дайчлан БАРИВЧИЛЖЭЭ

2022 оны 8 сарын 01

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас хүн амины ноцтой хэргийг үйлдээд зугтсан этгээдийг шуурхай эрэн хайх ажиллагааг явуулж, дайчлан баривчилжээ. 

Тодруулбал, өнгөрсөн бямба гарагт буюу 07 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын 4-р багийн нутаг дэвсгэрт “Хашааны гадна эрэгтэй хүн дээшээ харсан байдалтай нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. 

Хэргийн шалгалтаар 60 настай, эрэгтэй Х нь урьдчилсан байдлаар зам тээврийн ослын улмаас амь хохирсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Цагдаагийн байгууллагаас уг хэрэгтэй холбоотой этгээдийг эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулахад Хэнтий аймгийн харьяат 47 настай О нь 07 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Приус машинаараа дээрх хохирогчийг дайрсан нь тогтоогджээ. 

Улмаар уг хэргээ нуун далдлахын тулд хэрэгтэн О нь ослын газраас 4 метр орчим зайд цогцосыг зөөвөрлөн, замын хажууд орхисон байсныг цагдаагийн алба хаагчид мэргэжлийн ур чадвар гарган илрүүлж, хэрэгт холбогдсон сэжигтэй этгээдийг баривчилжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
5
ouch an post
confuse an post
3
angry an post
2
639001
13 эможи

keyboard_arrow_up