ТЦА: Явганы хүний нүхэн гарц хийгдэх тул иргэд та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу
Иргэдийн анхааралд: Явганы хүний нүхэн гарц хийгдэх тул иргэд та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу
Хан-Уул дүүрэг, Яармагийн авто замын явган хүний нүхэн гарцын зам барилгын ажлын хүрээнд Наадамчдын гудамжны авто замыг сэтэлж явган хүний нүхэн гарц байгуулах ажил үргэлжлэх болсон тул
• 2022 оны 08 дугаар сарын 01-ээс 2022 оны 08 дугаар сарын 11-ний хооронд зүүнээс баруун чиглэлийн хөдөлгөөнд
• 2022 оны 08 дугаар сарын 11-ээс 2022 оны 08 дугаар сарын 22-ны хооронд баруунаас зүүн тийш чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн
зохион байгуулалтад тус тус өөрчлөлт оруулан явган хүний нүхэн гарц байгуулах ажил хийгдэх гэж байна. Иймд иргэд жолооч та бүхэн энэ хугацаанд тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцоно уу.