Уурхайн баяжуулах төхөөрөмж рүү дайран орж шороо ДЭЭРЭМДЖЭЭ

2022 оны 8 сарын 01

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад энэ оны 7 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн заамар суманд “ Хүмүүс уурхайн баяжуулах төхөөрөмж рүү дайран орж шороо дээрэмдсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. 

Дуудлага, мэдээллийн дагуу тус аймаг дахь цагдаагийн газрын Заамар сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад нэр бүхий аж ахуйн нэгжийн уурхайн шороо угаах төхөөрөмж байрлах хэсэгт гар аргаар алт олборлогч иргэд хүчээр нэвтрэн төхөөрөмжөөс шороо дээрэмдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг газар дээр нь таслан зогсоож, 48-52 насны 4 этгээдийг түр саатуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

ЭРҮҮГИЙН ХУУЛИАС

17.2 дугаар зүйл. Дээрэмдэх

1.Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг:

3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;

3.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн;

3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
7
wow an post
2
yay an post
sad an post
2
ouch an post
1
confuse an post
angry an post
5
638990
26 эможи

Zochin
2022-08-03 11:33
Naad uurhain pizdakuud chini anhnaasaa l busdiin umch hurungiig darga nart ni mungu ugch ard tumniihee hurunguruu dairtsan hulgaichuud l bnashdee gazriin hevlii dahi baylag buh ard tumnii l umch bizdee
Зочин
2022-08-02 13:21
Цалин багатай уурхайн дотор нь ажилладаг ажилчид ингэх тохиолдол гардаг шүү өчнөөн хүн аваачиж мартчихаад эхнэр хүүхэд нууц амрагаа эрхлүүлээд яваа удирдлагуудыг бас ингэх нь зөв
Сонс
2022-08-01 17:45
Ард түмэн ядуу байна
keyboard_arrow_up