ГХЯ: “Эрээн хотод коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Дундын тээврийг зогсоохгүй байхаар хоёр тал ярилцаж байна“
2022 оны 8 сарын 01
БНХАУ-ын Эрээн хотод 2022 оны долдугаар сарын 30-ны өдөр коронавирусийн халдвар бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ. Долдугаар сарын 31-ний өдөр бүх нийтийн шинжилгээ авсан бөгөөд шинжилгээний хариунаас шалтгаалж хөл хорионы хугацааг хэрхэхийг шийдэх юм байна.
Энэ талаар Гадаад Харилцааны Яамнаас тодруулж асуухад "Эрээн хотод коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Гэхдээ дундын тээврийг зогсоохгүй, явуулъя гэж хоёр тал ярилцаж байна" гэсэн мэдээллийг өглөө.
Өөрөөр хэлбэл өнөөдрийн байдлаар 0 цэгийн чингэлэг тээврийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа бөгөөд цаашид өвчний байдал хүндэрсэн ч ачаа тээврийг тасалдуулахгүй байх арга хэмжээг урьдын адил авах юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
638984
0 эможи
zochin zochin
2022-08-01 14:50
Odoo yunaasaa aidag yum be emchilj chadaj bga bz de
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс