СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 4-5 насны 2 хүүхэд нуурын усанд хийлдэг гудастай хөмөрч, 4 настай, эмэгтэй хүүхэд амь насаа алджээ

2022 оны 8 сарын 01

Цагдаагийн байгууллагад энэ оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн “Гүрмийн нууранд хүүхэд живлээ” гэх дуудлага мэдээллийн дагуу шалгахад 4-5 насны 2 хүүхэд нуурын усанд хийлдэг гудастай хөвж байх үед гудас хөмөрч, 4 настай, эмэгтэй хүүхэд усанд живэн амь насаа алдаж, 5 настай, эмэгтэй хүүхдийг Онцгой байдлын алба хаагчидтай хамтран уснаас татан гаргаж амь насыг нь аварсан байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн бага насны хүүхдийг гол, ус, нууранд харгалзах хүнгүйгээр оруулахгүй байх, гол усны үер, болзошгүй осол, эрсдлийн талаар мэдээлэлтэй байх, зориулалтын бус хийлдэг гудас, хөвөгч зэргийг хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
6
ouch an post
confuse an post
1
angry an post
638983
7 эможи

Zochin
2022-08-02 03:20
Битгий гол ус руу яваач дээ.ЗАМ ХАРГУЙДАА Ч ХУРДАА ТААРУУЛААД ЯВЦГААЯ Л ДАА.ЦӨӨХӨН ХЭДЭН МОНГОЛЧУУД МИНЬ ИРЭЭДҮГЭЭ ХАЙРАЛЪЯ АА.
keyboard_arrow_up