ИРГЭНИЙ СЭТГЭГДЭЛ: Яармагийн ТОМ гэгдэх хотхонуудаас зэвтэй бас ӨМХИЙ УС гараад болохоо байлаа

2022 оны 8 сарын 01

Arslan.mn

Яармагийн эргэн тойронд Монголын хамгийн том гэгдэх хотхонууд ар араасаа сүндэрлэн босч байгаа билээ. Тэгвэл эдгээр хотхонуудаас гомдол санал багагүй ирдэгийн нэг нь цэвэр усны гомдол санал юм. 

"Бараг сарын өмнөөс хэд хэдэн хүн Яармагаас холбогдоод зэвтэй бас өмхий ус гараад болохоо байлаа. Холбогдох газруудад нь хэлсэн боловч огт тоохгүй арга хэмжээ авахгүй байна Та туслаад өгөөч гээд хэлээд байсан. Би ч одоо юу хийх билээ дээ арга хэмжээ авах байлгүй дээ гээд бодоод явтал байдал улам л хүндрээд байгаа болтой. албан ёсоор нэр устай надад хандсан хүн нь ХУД Наадамчдын гудамж, Хүүшийн ам, 4 хороо, Нью Гарден хотхон гэж байна. New Garden Хотхоны Оршин Суугчдын Групп дээр бичлэгийг нь харж болох юм байна. Ноднин 8 сараас хойш зэвтэй ус гарч байгаа гэнэ. Ер нь бол ганц хотхон бус яармагт нилээн олон байр болтой юм.

Надад хамаагүй мэт боловч энэ чинь Үндсэн хуулинд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах иргэдийн эрх зөрчигдөж буй учраас Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар яаралтай арга хэмжээ авахгүй бол болохоо байж байна гэнэ дээ. Байрандаа ус ууж чадахгүй гаднаас ус авч ууж байна гэнэ.

Техникийн хувьд Улаанбаатар хотын Ус сувгийн Удирдах газар хариу өгөх байлгүй дээ. хариуцсан ОСНАА байгууллага гэж ямар ч газар байдаг юм мэдэхгүй СӨХ-дөө хандаад хэрэг алга гэх юм. Ер нь СӨХ, ОСНАА байгууллага, УСУГ гэж ямар нэгэн уялдаа холбоо байхгүй, эрх зүйн хувьд тодорхой бус, зөвхөн мөнгө авдаг хураадаг байгууллагууд байх юмдаа. Усны нөөц, ус хэрэглээний үүднээс харахад их л олон төрлийн хуулийн зөрчил харагдаад байгаа юм. Ус нь уул нь үнэгүй, хариу ус нийлүүлж байгууллагууд л үйлчилгээний төлбөрөө авч байгаа хэрэг шүү дээ. Гэтэл төрөөс үнэгүй өгч буй усыг чанарын өндбр түвшинд иргэдэд нийлүүлчихэж чадахгүй л байгаа юм байхдаа. Учир шалтгааныг нь тогтоож, техник бол засварлаж, хувь хүний алдаа бол хариуцлага тооцож, бйгууллагын буруу бол нийтэд зарлаж өөрчлөлт хийх хэрэгтэй юмсан.

Энд би ус хэмнэх тухай яриад байдаг гэтэл тэнд иргэд маань зэвтэй ус гарч дуусахыг хүлээгээд 1000, 1000 литрээр гоожуулж байдаг.

Улаанбаатар хотын айл бүрийн крантнаас цэвэр ус олгойдон, худаг бүрийн цоргоноос Туул голын ариун ус урсан байх болтугай" гэжээ. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
638977
2 эможи

Nergui
2022-08-02 01:32
Yarmagiin buh bairshdee vip hunnu artsad hanbogd bvgd l iim shuu neg l bair iim bdag bish busad n zugeer duugai l baidag enenees doloon dor bdiinshdee
Зочин
2022-08-01 15:48
Засаг, эмя, энэ түгшүүр!! Ёрөнхийлөгч дөө дуулгаач. Өвчлөл нааннаас чинь тархаж бгаа гэх !
Зочин
2022-08-01 11:01
Зэвтэй ус гараад хэцүү бна аа сөх нь юуж хийдэггүй
Зочин
2022-08-01 10:32
шугам хоолойндоо байгаан биш үү ?
keyboard_arrow_up