СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байшин шатаж, 1-5 насны гурван хүүхэд НАС БАРЖЭЭ

2022 оны 7 сарын 29

Булган аймаг, Тэшиг сумын Хужирт багийн Шинэ нисэхийн гудамж /аймгийн төвөөс баруун хойд зүгт 245 км, сумын төвд/-д байшин шатаж байна гэсэн мэдээллийг 07.28-ны өдрийн 11:00 цагт тус аймгийн онцгой байдлын алба хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус сумын Засаг даргаар ахлуулсан 100 хүн, 20 автомашинтай иргэн З-ын 9х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг нэг цаг 40 минут ажиллаж 12:45 цагт гал түймрийг бүрэн унтраасан байна.

Харамсалтай нь гал түймэрт Б/5 настай, эмэгтэй/, Т/3 настай, эрэгтэй/, Г/1 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан байна. Булган аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн алба хаагчид, Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч мөн өдрийн 19:10 цагт очиж гал түймэр гарсан газарт үзлэг шалгалтыг зохион байгуулж ажиллажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
20
ouch an post
confuse an post
2
angry an post
4
638958
27 эможи

Зочин
2022-07-31 11:55
Ямар хулгайч нь шатаачихваа хорог санаатай юмнууд монголчуудыг үгүй хийх зорилго өвөрлөөд цаг үргэлж үхүүлэх ажиллагаа явуулаад байгаан биш үү? Ямар хэцүү юм бэ аль эсвэл дайрч алаад үгүй бол онхолдож адаад үгүй бол хоорондоо машиннууд мөргөлдөж алаад, дээр нь шатааж алаад, архи өгч алаад, хоорондоо зодолдрж үхээд,согтож хордож үхээд, усанд живж үхнэ, яацорсон өөдгүй юм бэ энэ хэдэн монголчууд чинь үгүй болж дуусаад баахан өвөр монгол, хятадууд шамбааралдаад нэг л их монголчууд байгаа юм шиг болгоод уг жинхэнэ монголчууд дууслаа мэдэж байгаа хүмүүс байна уу?
Зочин
2022-07-30 01:06
Хүүхдүүддээ анхаарлаа хандуулаачээ .Арай ч дээ
Хөвсгөл түнэл
2022-07-29 15:35
Мөрөнд бас нэг айлын хэл амтай авгай хүүхнүүд хоорондоо маргалдаж бага насны 3 хүүхэд шатаасан хэрэг хэдэн жилийн өмнө гарсан. Цаад эцэг эх нь муу бүхнээрээ алдартай бузар хүмүүс. Авлига өгөөд галын дүгнэлтээ аргалсан тэднийг дахин шалгах хэрэгтэй. Одоог хүртэл Хулгай залилан хууль бус бүхнээ авлига хээл хахуулиар шийддэг тэр нэг хэсэг новшнуудыг хуулийн байгууллага анхааралдаа аваа блгүй.
Зочин
2022-07-29 12:13
хүүхдүүдээ шарж алж дууслаа ямар хэцүү юм бэ? ?????????? хаалгаа нээлттэй оохиж болоогүй юу?????? гал гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлж чадаагүй юу??????????яасан хэцүү юм бэээээ?????яагаад дандаа хүүхдүүд гэж ??????????хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангая хүмүүсээ????????
keyboard_arrow_up