Зургаан удаагийн ял шийтгэл эдэлж байсан этгээд хүний аминд хүрч, оргон зайлсан байжээ

2022 оны 7 сарын 28

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг Өлзийтийн гудамжинд Дундговь аймгийн харъяат 57 настай, эмэгтэй “Ч” гэгч нь 2022 оны долдугаар сарын 22-ны өдөр толгойн хэсэгтээ шархтай, гадны нөлөөтэй нас барсан гэмт хэрэг бүртгэгдсэн.

Уг хэргийг 58 настай, эрэгтэй “З” гэгч үйлдсэнийг шалгалтын дүнд тогтооход хэргийн газраас оргон зугтсан тул цагдаагийн байгууллагын алба хаагчид сэжигтэй этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг 6 хоногийн турш тасралтгүй явуулж өнөөдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумаас саатуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Шалгалтын явцад “З” гэгч нь урьд өмнө хүчиндэх, хулгайлах, хүний биед хүнд гэмтэл учруулах зэрэг гэмт хэрэг үйлдэж, 6 удаагийн ял шийтгэл эдэлж байсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
1
confuse an post
1
angry an post
7
638943
11 эможи

keyboard_arrow_up