Л.ХАЛТАР: Аадар бороонд эвдэрсэн Дарханы замын хэсгийг ДААТГАЛЫН МӨНГӨӨР засварлана
Энэ оны арваннэг дүгээр сар гэхэд Дархан-Улаанбаатар чиглэлээр зорчих иргэдийг юутай ч шороон замаар явуулахгүй байхаар болгоно хэмээн Зам, Тээврийн яамны сайд Л.Халтар мэдэгдээд байгаа билээ.
Тэгвэл хоёр хоногийн өмнө орсон хүчтэй аадар борооны улмаас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нэгдүгээр багц буюу Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модтын давааны ар хүртэлх авто замын 13 дахь км дэх авто замын 140 метр газар үерийн усанд угаагдсаны улмаас асфальтбетон хучилтад эвдрэл үүсээд байсан юм. Эвдрэл үүсэж, зам хуурсан 40 метр хэсгийг даатгалын мөнгөөр засварлах аж.
Тодруулбал, олон улсын төсөл байсан учраас даатгалтай зам бөгөөд даатгалын төлөөлөгчид очиж нөхцөл байдалтай нь танилцсан байна. Мөн онцгой байдлын ерөнхий газраас давагдашгүй хүчин зүйлийн улмаас ийм зүйл болсон гэх дүгнэлтийг гаргасан учир даатгалын компаниас 40 метр замыг дахин хучих зардлыг гаргахаар болжээ.
Эх сурвалж: eguur.mn
|