ОСНААУГ: Өнгөрсөн долоо хоногт 7293 дуудлага мэдээлэл ирснээс ус алдсан 1162 дуудлага бүртгэгджээ
2022 оны 7 сарын 28
Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /ОСНААУГ/ нь хотын оршин суугчдыг дулааны эрчим хүч, хэрэглээний халуун, хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлэн ажилладаг юм.
Тэгвэл ОСНААУГ-ын Шуурхай удирдлагын төвд 2022.07.18-24 -ны хүртэл нийт 7293 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тухайлбал,
- Ус хангамж засвар үйлчилгээ -983
- Цахилгаан засвар үйлчилгээ - 275
- Ус алдсан - 1162
- Халаалт - 0
- Хэрэглээний халуун усны - 271
- Хэрэглээний хүйтэн усны -158
- Ариутгах татуурга - 552
- Мэдээлэл өгсөн – 2851
- Харъяа бус -117
- Төлбөр тооцоо-88
Хэрэв та дээрх асуудлуудтай холбоотой дуудлага мэдээлэл өгөх бол ОСНААУГ-ын 70005454 дугаарт залгаж, засвар үйлчилгээ авах боломжтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
638935
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс