ГХЯ: Аялалын визээр зорчсон манай улсын 18 иргэн хугацаа хэтрүүлэн ҮЛДЭЭД БАЙНА

2022 оны 7 сарын 28

Гадаад Харилцааны Яамнаас Чежү рүү зорчсон иргэдийн талаар мэдээлэл өглөө. Тус яамнаас өгсөн мэдээллээр 2022 оны зургаадугаар сарын 22-нд Чежү рүү зорчсон манай улсын 23 иргэний тав нь визгүй зорчих хугацаандаа БНСУ-аас гарсан байна.

Харин 18 иргэн хугацаа хэтрүүлэн үлджээ. Хууль бусаар байгаа гадаадын иргэдийг олж тогтоох, албадан гаргах ажиллагааг БНСУ-ын хууль хяналтын байгууллага хэрэгжүүлдэг. Одоогоор Солонгосын талаас дипломат шугамаар манай талд мэдэгдээгүй байна.

БНСУ-ын Хууль зүйн яам, Цагаачлалын албанаас Чежү арал руу визгүй зорчих хөнгөлөлтийг цуцлах эсэх албан ёсны шийдвэр гаргаагүй хэвийн нэвтрүүлж байна гэв.

Эх сурвалж: eguur.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638927
2 эможи

Erdenebileg
2022-07-28 10:41
Mongolid amidrax getsvv bain shv dee xenchil amidralla deeshlvvlexig bodon shv dee
keyboard_arrow_up