ЦЕГ: Энэтхэг улсаас +88 дугаараар халдлага үйлдэж байж болзошгүй байна
Монгол улсад гадаад улсын үүрэн телефоны компаниудаар дамжуулан иргэдийн гар утсанд +881 дугаараар эхэлсэн 12 орон бүхий дуудлагууд ихэвчлэн шөнийн цагаар иргэдийн гар утсанд дуудлага хэлбэрээр ирж 10-20 секунд уг дуудлага ирээд тасрах ба эргэж уг дугаарт дуудлага хийвэл гар утсанд өндөр төлбөр бодогдож мөн гар утсан дахь мэдээллээ алдах эрсдэлтэй байна. Уг аргын олон улсын хэллэг нь “Wangiri” болон “One Ring Scam” залилан гэж нэрлэдэг. Мөн манай улсад +88 бүсийн кодтой дугаараас дуудлагууд ирж байгаа бөгөөд уг код нь Энэтхэг улс Бангладеш хотод бүртгэлтэй код байх ба уг улсаас манай улс руу халдлага үйлдэж байж болзошгүй байна.
Тус цахим гэмт хэргийг ихэвчлэн буурай хөгжилтэй орныг сонгон үйлддэг ба цаашид Монгол улсад +232 Сьерра Леон, +242 Багамын арал, +246 Барбадос, +284 Британий Виржийн арал, +268 Антигуа Барбуда,+345 Кайманы арал,+441 Бермуд, +473 Гренада, Карриаку, Мартиник гэх дугаарын бүсийн кодтой улсуудаас “Wangiri” дуудлага ирэх магадлалтай байна.
Иймд иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.