Г.Ёндон: АИ-92 шатахууны гаалийн албан татварыг тэглэх шийдвэрийг СУНГАЛАА

2022 оны 7 сарын 27

Засгийн газрын хуралдаанаас газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварын тухай гаргасан шийдвэрийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл өгч байна.

Тэрбээр, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар АИ92 шатахууны гаалийн албан татварыг он дуустал чөлөөлөх шийдвэр гарлаа. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ гараад өнөөдрийг хүртэлх хугацаанд газрын тосны бүтээгдэхүүний үнэ 70-80 хувь өссөн. Зарим улсад үүнтэй холбогдуулан арга хэмжээ авч байгаа. Манай улсын хувьд лөрөвдүгээр сарын 15-нд Гол нэрийн бараа бүтээгдэхүүний хуулийг боловсруулсан. Уг хуулийн дагуу мах, сүүнээс гадна шатахууны гаалийн татварт авах арга хэмжээг тусгаж өгсөн билээ. Энэ хуулийн дагуу АИ92 шатахууны гаалийн албан татварыг наймдугаар сарын 1-нийг хүртэл хөнгөлөх заалт байсан бол үүнийг оны эцэс хүртэл үргэлжлүүлэхээр боллоо. Мөн дизель түлшний онцгой албан татварыг он дуустал тэглэсэн гэсэн мэдээллийг өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638907
0 эможи

Зочин
2022-07-28 00:47
Улс харж үзээд ч нэмэргүй, шатахуун импортлогч шуналтай гарууд нь элдэв хольц хийж, иргэдийн машин тэргийг эвдэж хохироосон хэвээрээ л байна шүү дээ, МХЕГ байнга шалгаж байх хэрэгтэй!!!
keyboard_arrow_up