Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол руу орж АМИА АЛДЖЭЭ

2022 оны 7 сарын 27

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 9 дүгээр хороо, “Хадан хясаа” гэдэг газар /баруун зүгт 500 метрт/ “Туул” голын эрэгт 5 хүн зугаалж явсанаас 1 хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг 07.25-ны өдрийн 17:22 цагт хүлээн авсан.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 07.26-ны өдрийн 09:05 цагаас нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат иргэн Ж /51 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 11:40 цагт осолдсон газраас баруун зүгт 4 км-т “Морингийн даваа” гэдэг газарт “Туул” голын салааны эрэгт хайргадаж тогтсон тухайн иргэний цогцсыг олж, Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
638904
1 эможи

keyboard_arrow_up