СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баян-Өлгий аймагт зугаалж явсан иргэдийн хоёр нь усанд осолджээ

2022 оны 7 сарын 27

Баян-Өлгий аймагт зугаалж явсан найман хүнээс хоёр нь усанд осолджээ. 

Тус аймгийн Цэнгэл сумын тавдугаар багийн Билүү толгой гэдэг газарт Хотон нуурын эрэгт нэг ангийн найман хүн зугаалж явснаас нуурын усанд орж байсан нэг хүн хөл алдан живсэн тул аврах гэж араас нь орсон нэг хүн хамт живж, осолдсон тухай дуудлагыг долдугаар сарын 25-ны өдрийн 23:00 цагт онцгой байдлын албаныхан хүлээн авсан байна. 

Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 160 км замыг туулан долдугаар сарын 26-ны өдрийн 07:10 цагт тухайн газарт очиж эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Мөн өдрийн 10:02 цагт Хотон нуурын 16 метр орчим гүнээс хоёр иргэний цогцсыг тус тус олж, аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн хэмээн Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ. 

Иймд иргэд амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ:

  • Гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх,
  • Бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх,
  • Аян замд явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх,
  • Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх,
  • Булчин шөрмөс татах үед усанд орохоос татгалзах, 
  • Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохоос зайлсхийх хэрэгтэйг зөвлөж байна. 
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
6
ouch an post
confuse an post
angry an post
638896
6 эможи

keyboard_arrow_up