Засгийн газрын хуралдаанаар ургац хураалтад шаардлагатай ШАТАХУУНЫ ҮНИЙГ ХӨНГӨЛӨХ тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна

2022 оны 7 сарын 27

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.08.27/ болж байна. Энэ удаагийн хурлаар;

  • Төрийн өмчийн дээд, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын зарим байгууллагын талаар авах арга хэмжээ,
  • Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нүүрс болон ачаа ачиж буулгах терминал, логистикийн төв байгуулах хүрээнд Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн газрын тогтоол,
  • Намрын ургац хураалтад шаардлагатай шатахууны үнийг хөнгөлөх тухай Засгийн газрын тогтоол,
  • Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварын тухай,
  • Тавантолгой болон бусад нүүрсний ордыг иж бүрнээр нь ашиглах төслүүдийн талаар,
  • Эрдэнэт, Оюутолгой зэрэг ордыг иж бүрнээр ашиглаж, зэсийн боловсруулалтыг нэмэгдүүлэх төсүүдийн талаар зэрэг 24 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638891
1 эможи

keyboard_arrow_up