БХТ: “Авлигын индексийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө”-г батлан, хэрэгжүүлэн ажиллаж байна
АВЛИГАД ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЬЕ
Барилгын хөгжлийн төв нь Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газраас баталсан авлигын индексийг бууруулах зорилтын хүрээнд байгууллагын 2022 оны “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”, “Авлигын индексийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө”-г тус тус батлан, хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газар, Барилгын хөгжлийн төв хамтран салбарын хууль тогтоомж, барилга барихтай холбоотой дүрэм, журам, барилгын стандарт, барилгын зураг төслийн магадлагаа гаргахад гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар ярилцаж, цаашид хамтран ажиллах асуудлаар уулзалт зохион байгуулахаас гадна Барилгын хөгжлийн төвийн нийт ажилтнуудад зориулсан “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвүүдийн хүрээнд сургалтуудыг тогтмол зохион байгуулж, авлигын эсрэг үйл ажиллагаанд нэгдэн ажиллаж байна.