УЕПГ: 1838 хэрэгт хяналт тавьж, 183 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв

2022 оны 7 сарын 26

Прокурорын байгууллага 2022 оны 7 дугаар сарын 18-наас 7 дугаар сарын 22-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 44 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 273 даалгавар бичгээр өглөө.

Мөн мөрдөн байцаалтын 1838 хэрэгт хяналт тавьж, 183 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэв. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 85, Өмчлөх эрхийн эсрэг 84, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 24, Авлигын 10, Хүрээлэн байгаа орчны эсрэг 8, Хүүхдийн эсрэг болон Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, Хүний амьд явах эрхийн эсрэг тус бүр 4 байгаа бол Кибер орчинд хууль бусаар халдах 3, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг 2 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638870
2 эможи

keyboard_arrow_up