СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амь насанд нь халдана хэмээн сүрдүүлж, 80 сая төгрөг нэхжээ

2022 оны 7 сарын 26

Завхан аймаг дахь цагдаагийн газраас иргэнийг амь насанд нь халдана гэж сүрдүүлж, их хэмжээний мөнгө нэхсэн үйлдлийг шалгаж байна. 

Завхан аймгийн Улиастай сумын иргэн, 55 настай эрэгтэй А-гийн гэрийн гаднаас захидал олджээ.

Уг захидалд, тогтоосон газарт яаралтай 80 сая төгрөг авчирж өгөхгүй бол амь нас, гэр бүл, эд хөрөнгөнд нь халдана гэх утгатай зүйл бичиж үлдээсэн байжээ. Иргэн А гэгч нь дээрх захидалд дурдсан тодорхой шалтгаануудыг гүтгэлэг гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хэн үүнийг хийсэн талаар шалгаж, тогтоож өгөхийг цагдаагийн байгууллагаас хүсжээ. 

Иргэний гомдлын дагуу аймгийн цагдаагийн газраас хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд Улиастай сумын Жинст багийн иргэнийг сэжиглэж байгаа аж.

Эх сурвалж: zindaa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
4
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
2
angry an post
2
638869
11 эможи

keyboard_arrow_up