НДШ-ийн зургаадугаар сарын БУЦААН ОЛГОЛТ иргэдийн дансанд орж эхэллээ
Нийгмийн Даатгалын Шимтгэл (НДШ)-ийн буцаан олголт иргэдийн дансанд өнөөдрөөс орж эхэллээ.
2022 оны дөрөвдүгээр сард нэг сая төгрөгөөс доош цалин хөлс, орлоготой НДШ төлөгч өөрөө төлсөн дүнгийн 50%-ийг буцаан олгохоор болсон. Буцаан олголтын мөнгийг өгөх журам ёсоор тухайн сарынхыг дараа сарын 25-наас иргэдийн дансанд шилжүүлнэ.
Энэ талаар Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын холбогдох эх сурвалж "Журамд зааснаар өмнөх сарын шимтгэлийн буцаан олголтыг дараагийн сард нь олгож байгаа. НДШ-ийн зургаадугаар сарын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, зургаадугаар сарын буцаан олголтыг долдугаар сарын 25-нд багтаан олгож байна. Энэ талаарх дэлгэрэнгүй статистик мэдээлэл Лхагва гарагт гарна" гэв.