ЭРДЭНЭС МОНГОЛ: Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
1. “Эрдэнэс Монгол” ХХК нь “Нягтлан Бодох Бүртгэлийн Бодлогын Баримт Бичиг” -ийг шинэчлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
· Компанийн товч танилцуулга;
· Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /Худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn -ээс Захиалагч байгууллага татаж авахад бэлэн байлгах/;
· Шүүхийн ерөнхий зөвлөлийн харьяа Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт /Худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn -ээс Захиалагч байгууллага татаж авахад бэлэн байлгах/;
· Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт /Худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn -ээс Захиалагч байгууллага татаж авахад бэлэн байлгах/;
· Татварын ерөнхий газрын тодорхойлолт ирүүлэх /Худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn -ээс Захиалагч байгууллага татаж авахад бэлэн байлгах/;
· Нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт ирүүлэх /Худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn -ээс Захиалагч байгууллага татаж авахад бэлэн байлгах/;
· Харилцагч банкны мэдэгдэл /Харилцагч банк болгоноос хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх тодорхойлолт/;
· 2020 он, 2021 оны жилийн эцсийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлнэ;
· Сүүлийн 5 жилд МУ-ын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.1.1; 4.2.1-т заасан СТОУСыг мөрддөг болон нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргадаг аж ахуй нэгжийн НББ-ийн бодлогын баримт бичгийг боловсруулахад зөвлөхөөр ажилласан туршлагын мэдээллийг жагсаалтаар ирүүлэх.
3. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 07 дугаар сарын 29-ний 17 цаг 00 минутаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2022 оны 08 дугаар сарын 03-ны 10 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-ээр ирүүлнэ үү.
Захиалагч: “Эрдэнэс Монгол” ХХК
Хаяг: “Эрдэнэс Монгол” ХХК
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо,
Чингисийн өргөн чөлөө-15, Моннис цамхаг, 15-р давхар
Утас: 75553399
Цахим шуудангийн хаяг: enkhbat@erdenesmongol.m
http://www.erdenesmongol.mn/index.php?view=tender...