НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 29-ны өдөр иргэдийн дансанд ШИЛЖҮҮЛНЭ

2022 оны 7 сарын 25

2022 оны хоёрдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгө иргэдэд хүлээлт үүсгээд байна. Энэ талаар Татварын Ерөнхий Газрын зөвлөгөө, мэдээлэл өгөх лавлах утсаар холбогдож тодруулахад "НӨАТ-ын буцаалтыг хуулиараа 45 хоногийн дотор олгодог. Долдугаар сарын 29-нөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ гэсэн мэдээлэл байна" гэв.

Татварын Ерөнхий Газраас хэчнээн иргэнд, хэдэн төгрөгийг буцаан олгох тухай статистик мэдээлэл гараагүй байна.

Энэ оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө системд бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий Газраас мэдээлж байв.

НӨАТ-ын буцаалтыг олгох журмаас:

  • Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  • Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай тул энэ сардаа багтаан олгох бололтой.

Нэгдүгээр улиралд 1,136,755 иргэнд 57.5 тэрбум төгрөгийг буцаан олгосон. Эдгээр иргэдийн 39.9% нь 20,000 хүртэлх төгрөгийн урамшуулал авч байв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
638844
1 эможи

Батжаргал
2022-07-25 13:17
28-нд гээд байсан. Худлаа ярих юм аа. Яаж итгэх вэ?
keyboard_arrow_up