СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голд суусан машиныг гарган, АЮУЛГҮЙ байдлыг хангажээ
Өчигдөр буюу долоодугаар сарын 24-ний 11:40 цагт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Асем виллагийн ойролцоо, голд автомашин урсжээ. Энэ талаарх дуудлагыг дагуу Аврах ангийн завьт эргүүлийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, голд суусан машиныг гарган, аюулгүй байдлыг хангажээ.
Энэ сарын сүүлээр гол мөрний дундаж урсцын урьдчилсан мэдээнээс харахад Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд болон Хэнтий нуруунаас эх авах Туул, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон Балж, Хурх Алтайн нуруунаас усжих Ховд, Буянт, Турган, Сагсай, Булган зэрэг голуудын усны түвшин тухайн сарын олон жилийн дунджаас 10-60 см ахиу байх бол Хангайн нуруунаас эхтэй Завхан , Байдраг, Богд, Чигэстэй, Онги, Цагаантуруут зэрэг голуудын хувьд усны түвшин олон жилийн дунджаас 10-40 см бага байх төлөвтэй байна. Иймд иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.