ЦЕГ: Долоо хоногийн ОНЦЛОХ ТОЙМ

2022 оны 7 сарын 22

Arslan.mn

Энэ долоо хоногт Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад болж өнгөрсөн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэж байна.

“ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ

Монгол улсад Орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101 жилийн ой, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийг тохиолдуулан Их эзэн Чингис хаан, Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж  цэцэг өргөх ёслолын ажиллагааг  энэ сарын 18-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Хууль зүйн дэд сайд Б.Солонгоо, МУ-д ГХУСАЗЗАА-ны дарга Л.Нямгэрэл, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахмадын холбооны дарга, хошууч генерал  Ч.Амарболд болон үе үеийн дарга удирдлагууд, ахмад ажилчид, алба хаагчид оролцсон юм.

“ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН ӨДӨР”-ИЙН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101 жилийн ой, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийн хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Цагдаагийн байгууллагын түүхт 101 жил, Дотоодын цэргийн түүхт 100 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектыг хамгаалах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан 274 алба хаагч, ажилтныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон, медалиар, 845 алба хаагч, ажилтан, ахмад ажилтнуудыг Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар, 836 алба хаагч, ахмад ажилтнуудыг Цагдаагийн ерөнхий газрын шагналаар буюу нийт 1955 алба хаагч, ажилтан, ахмад ажилтнуудыг шагнаж урамшуулсан юм.

“ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН ӨДӨР”-Т ЗОРИУЛСАН ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Ардын Засгийн газрын 1921 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 6 дугаар хурлаар ард түмний амь бие, эд хөрөнгөд халдагсадтай тэмцэх, хэв журам, энх амгалан байдлыг сахиулах үүрэг бүхий “Сэргийлэх цэргийн салаа”-г байгуулсан нь орчин цагийн Цагдаагийн байгууллагын үүсэл юм.

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, дотоодын цэргийн 100 жилийн ой, “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-т зориулсан ёслолын арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдлаа.

Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд болон үе үеийн дарга удирдлагууд, ахмад ажилчид, алба хаагчид болон тэдгээрийн ар гэрийн төлөөллүүд хүрэлцэн ирсэн юм.

ЦАГДААГИЙН АХЛАХ АХЛАГЧ С.ГАНБААТАР 1111 КИЛОМЕТР ЗАМЫГ АМЖИЛТТАЙ ТУУЛАН БАРИАНДАА ОРЛОО

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний түүхт 100, Улаанбаатар төмөр зам-Хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулагдсаны 74, Энхийг сахиулах ажиллагааны 20 жилийн түүхт ойг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Ганбаатар цагдаагийн алба хаагчийн авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг харуулах зорилгоор Монгол Улсын хойд хил Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хилийн боомтоос урд цэг Дорноговь аймгийн Замын-Үүд хилийн боомт хүртэл алсын зайн гүйлт хийхээр энэ оны 06 дугаар сарын 10-ны өдөр гараанаасаа гарсан юм. Цагдаагийн ахлах ахлагч С.Ганбаатар 35 хоногийн турш гүйж, 1111 километр замыг амжилттай туулан бариандаа орлоо.

ДОТООДЫН ЦЭРГИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ХӨШӨӨ, ЦОГЦОЛБОРЫН НЭЭЛТ БОЛЛОО

Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан улс эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн үе үеийн ахмад дайчид, одоо ажиллаж байгаа алба хаагчдын гэгээн үйлсийг алдаршуулах зорилгоор “Дотоодын цэргийн хүндэтгэлийн хөшөө, цогцолбор”-ын нээлт “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д зохион байгуулагдлаа.

Энэхүү бүтээл нь Тулгыг бэлгэдсэн гурван тулгуур, үл тасрахын бэлгэдэл түмэн насан хээ, өнгөрсөн одоо ирээдүйн гурван үе шат, Монгол орны гал голомтыг манаж байгаа гэдэг утгаар мөнхийн галын асааж, улс эх орны аюулгүй байдлыг хангаж, улсын онц чухал объектыг няцашгүй хатан зориг, тэсвэр, тэвчээр гарган найдвартай хамгаалахыг бэлгэдсэн утгыг илэрхийлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638824
0 эможи

keyboard_arrow_up