СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Хэрлэн“ голд хоёр хүүхэд живж нас баржээ

2022 оны 7 сарын 22

Дорнод аймгийн Хэрлэн сумын “Хэрлэн" голд 5 хүүхэд орж байснаас 2 хүүхэд 09:20 цагийн орчимд живсэн тухай дуудлагыг 07.21-ний өдрийн 09:25 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 09:31 цагт очиж, “Хэрлэн" голд эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 11:53 цагт тус сумын 1 дүгээр багийн “Станцын далан” гэдэг газарт усны мандал дээр байсан 16 настай хүүгийн цогцсыг, тус багийн “Ялалтын гүүр" гэдэг газрын усны мандал дээр байсан 14 настай хүүгийн цогцсыг 20:45 цагт олж гарган Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгчээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
638807
2 эможи

keyboard_arrow_up