Ховд аймгынхан анхны аварга О.Хангай болон улсын начин Б.Сосорбарам нарыг СҮР ДУУЛИАНТАЙ хүндэтгэх хүлээн авлаа

2022 оны 7 сарын 21

Arslan.mn

Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Од” групп, “Их Монгол сан”, “Зорчигч тээврийн нэгтгэл” компани, “Аврагч” спорт хорооны бөх О.Хангай үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд арав даван түрүүлж, шинэ аварга болсон билээ. 

Тэгвэл Монгол Улсын аварга О.Хангай, Монгол Улсын начин Б.Сосорбарам нар нутагтаа очсон байна. Тэднийг нутгийн зон олон нь халуун дотноор угтан авчээ. 

Түүхэн хос ой тохиосон Үндэсний их баяр наадмаар буюу 82 жилийн дараа тус аймгаас улсын наадмын түрүү бөх тодроод буйг аймгийн Засаг дарга онцлов. 

 

 

 

 

 

 

Тус аймгийн Засаг даргын тамгын газраас улсын аварга болон заан, начны цол авсан бөхчүүдээ хүндэтгэлтэйгээр хүлээн авах шийдвэр гаргасан талаар өмнө нь мэдээлсэн. 

Тухайлбал Монгол Улсын аваргад зориулсан "Ховдын хүчтэнүүд" үдшийн шоу цэнгүүнийг долдугаар сарын 22-ны аймгийн төв талбайдаа зохион байгуулж, Латин Америкийн "Индиан" амьд хөгжмийн хамтлаг болон хөгжимт драмын театрын уран бүтээлчид ая дуугаа өргөхөөр бэлтгэлээ хангасан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
638785
3 эможи

Баатар
2022-07-21 16:15
Энэ арга хэмжээнд аймгийн төсвөөс мөнгө гарах уу
Баатар
2022-07-21 16:15
Энэ арга хэмжээнд аймгийн төсвөөс мөнгө гарах уу
keyboard_arrow_up