“Чи наад залуутайгаа унт. Тэгээд над руу бичлэг хийгээд явуул” үгүй бол нүцгэн зургийг чинь тараана хэмээн СҮРДҮҮЛЖЭЭ

2022 оны 7 сарын 21

Баянхонгор аймгийн иргэн О бусдын халдашгүй чөлөөтэй байх эрх, нэр төр, алдар хүндэд санаатай халдан, насанд хүрээгүй хохирогчийг “Дотуур байрныхаа нэг бандитай унт. Унтаж байгаа бичлэгээ харуул. Тэгэхгүй бол нүцгэн зургийг чинь фейсбүүкт тавьж од болгоно” хэмээн нүцгэн зургийг олон нийтэд тараахаар сүрдүүлэн заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ. 

Тухайн иргэн цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ: “Би нэг охинтой фейсбүүкээр танилцсан. Тэгээд чат бичдэг болоод удалгүй үерхэж эхэлсэн. Гэхдээ уулзаж байгаагүй. Үерхэж байх хугацаандаа найз охин маань өөр хүнтэй харьцаад байхаар нь миний уур хүрээд түүнтэй маргалдсан. Ингээд буцаад 2-3 хоногийн дараа эвлэрсэн.

Би найз охиндоо “биеийг чинь нүцгэнээр хармаар байна”, “цээж хэсгийнхээ зургийг явуул” гэж хэлэхэд татгалзсан. Тэгэхээр нь “явуул” гэж гуйж байгаад цээж хэсгийнх нь нүцгэн зургийг авсан. Тэр зургийг авсны дараа бас өөр бандитай харьцаад байхаар нь би хардаад “Чи наад залуутайгаа унт. Тэгээд над руу бичлэг хийгээд явуул” гэж хэлэхэд татгалзсан.

Би “Хоёулаа салъя” гэхэд “тэгье” гэж хэлэхээр нь “Чиний нүцгэн зургийг чинь фейсбүүк дээр тавина. Тэгээд зургуудыг чинь тавихаар наад бандитайгаа жаргалтай байхыг чинь харна” гэж хэлсэн. Тэрнээс хойш түүнтэй харьцаагүй, би хэд хоногийн дараа чат бичээд уучлалт гуйгаад “зургуудыг чинь устгалаа” гэж хэлэхэд надад за гэж хэлсэн” гэжээ.

Харин хохирогч охин:

“Фейсбүүкийн чатаар О гэх залуутай танилцсан. Бид хоёр чат байнга бичиж дотноссон юм. Сүүлдээ намайг гуйгаад байдаг байсан. Мөн хайртай, үерхье гэж хэлдэг болж намайг хайраа гэх зэргээр мессеж бичиж бид хоёр фейсбүүкийн мессенжерээр байнга харилцдаг болсон. О над руу “мессенжерээр нүцгэн зургаа явуулчих” гэж хэлээд гуйгаад байсан. Тухайн үед зураг явуулахгүй бол сална гэж хэлээд байсан. Би тэр үед О сайн болчихсон байсан тул салахгүй гэсэндээ өөрийн нүцгэн зургийг өөрөө утсаараа дарж О руу явуулсан. Тухайн үед нүүр царайгаа оруулалгүй цээж болон бэлэг эрхтнийг оруулж хоёр ширхэг зураг авч мессенжерээр явуулсан.

Маргааш нь би хөдөө гэр рүүгээ явсан гэртээ очоод байтал Б.Оргил мессенжерээр намайг сүрдүүлж, дарамталж “Дотуур байрныхаа нэг бандитай бэлгийн харьцаанд ор, орж байгаагаа утсаараа видео чатаар надад харуул, тэгэхгүй бол энэ нүцгэн зургийг чинь фейсбүүкээр тарааж чамайг од болгоно” гэж дарамталсан.Түүнээс хойш над руу чат бичиж “Гэртээ байна” гэхэд “Дотуур байрандаа хурдан оч, бандитай унтаж байгаагаа харуул, бэлгийн харьцаанд орж байгаагаа видео коллоор харуул” гэж сүрдүүлээд байсан тул би өчигдөр шөнө хүүхдийн 108 дугаартай утсанд мэдэгдсэн юм. О-той биеэр уулзаж байгаагүй. Бэлгийн харьцаанд орж байгаагүй. Би түүний шахалтаар хэн нэгэнтэй бэлгийн харьцаанд ороогүй” гэжээ.

Улмаар шүүхээс О-г  бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь , эсхүл эрх хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1-т зааснаар гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ.

Эх сурвалж: ivoice.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
5
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
4
confuse an post
1
angry an post
9
638783
24 эможи

Зочин
2022-07-24 13:28
3 хан сараар зорчих эрх хасна гэв үү. Гаж донтон өөгшүүлээд охидуудаа аюултай эрсдэлтэй байдалд оруулах ёстой юу
Zochin
2022-07-23 12:25
Tolgoig n ileed l taviad yvuulchihajdee huuliinhan
Савж унлаа
2022-07-21 16:43
О О О гэж байсанаа Б.Оргил гээд овог нэртэйн гаргаад ирдэг шүү та нар яагаад ийм гоё юм бэ
Цаазын ял
2022-07-21 16:14
Цаазын ялаа сэргээхгүй болохоор Хүний наймаа Эрхтэний наймаа хийцгээгээд Ажилгүй Ажил хийдэггүй Тэрбумтангууд байна шдээ
keyboard_arrow_up