Хуурамч виз ашиглаж байгаа виз зуучлагч гэх брокеруудаас болгоомжлохыг АНХААРУУЛЛАА
БНСУ руу зорчих виз олголтын ажил 2022 оны зургаадугаар сарын 1-нээс хэвийн явагдаж эхлээд байгаа билээ. Виз олгож эхэлсэнтэй холбоотойгоор хуурамч виз ашиглаж байгаа виз зуучлагч гэх брокеруудаас болгоомжлохыг анхаарууллаа.
Тус улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас "Хуурамч виз ашиглаж байгаа виз зуучлагч гэх брокеруудаас болгоомжлохыг анхааруулж байна. Сүүлийн үед хууль бусаар виз зуучлагч монгол иргэн “Хуурамч визийн тодорхойлолт үзүүлж гэрээт хөдөлмөр эрхлэх буюу (Е-9) төрлийн виз олгогдсон гэж мэхлэн их хэмжээний мөнгө шаардсан” гэх мэдээлэл ирсээр байгаа тул монгол иргэд та бүхэн дээрх байдлаар хууртагдаж, хохирол амсахгүй байхыг анхааруулж байна" хэмээн мэдээлжээ.
БНСУ-д Е-9 визээр ажиллах хүч илгээх зохион байгуулалтыг зөвхөн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газар хариуцдаг байна.