2022 он дуустал АИ-92 автобензиний үнэ НЭМЭГДЭХГҮЙ

2022 оны 7 сарын 20

ОХУ-ын “Роснефть” компаниас энэ оны долдугаар сард манай улсад нийлүүлэх А-80 автобензин 1255 ам.доллар болж өмнөх сараас 81 ам.доллараар, АИ-95 автобензин 1355 ам.доллар, АИ-98 автобензин 1405 ам.доллар болж өмнөх сараас 81 ам.доллараар, дизель түлшний үнэ өмнөх сараас 135 ам.доллараар нэмэгдэж, 1230 ам.доллар болж үнэ нь өссөн байна.

ОХУ-аас манай улсад нийлүүлэх шатахууны импортын үнэ нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэтэй шууд хамааралтай байдаг бөгөөд газрын тосны үнийн өсөлт, импортын хил үнэ болон ам.долларын ханшийн өсөлттэй холбоотойгоор А-80 автобензиний дундаж өртөг 3758 төгрөг, АИ-95 автобензиний дундаж өртөг 4145 төгрөг, харин дизель түлшний дундаж өртөг 4116 төгрөгт хүрч нэмэгдсэн байна.

УУХҮЯ-наас шатахууны үнийн өсөлтийг сааруулах зорилгоор ОХУ-ын "Роснефть” компанитай хэлцэл хийж, энэ оны 4, 5, 6 дугаар саруудад нийлүүлэх 120 мянган тонн Аи-92 автобензиний хилийн үнийг тонн тутамд 840 ам.доллараар худалдан авах тохиролцоонд хүрсэн. Ингэснээр дөрөвдүгээр сараас литр тутмын өртөг 3325 төгрөгт хүрэх тооцоололтой байсан АИ-92 автобензиний жижиглэн борлуулалтын үнийг 2390 төгрөг болгож тогтворжуулаад байна.

2022 оны долдугаар сард ОХУ-ын "Роснефть” компанитай дахин хэлцэл хийсний үр дүнд энэ оны 12 дугаар сарыг дуустал Аи-92 автобензиний үнийг тонн тутамд 830 ам.доллараар худалдан авах тохиролцоонд хүрээд байна.

Ингэснээр 1285 ам.долларт хүрээд байсан АИ-92 автобензиний хилийн үнийг тонн тутамд 830 ам.доллар буюу 1 литр бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг 3728 төгрөгөөс 1338 төгрөгөөр бууруулж, литр тутмыг 2390 төгрөгөөр он дуустал тогтвортой байлгах боломжтой болсон талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон өнөөдөр (2022.07.20) болсон Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638757
0 эможи

BAT
2022-07-21 13:52
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up