Гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх 4.5 тэрбум төгрөгийн ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ

2022 оны 7 сарын 20

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас "Гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх" нэртэй нээлттэй тендерийг энэ сарын 18-ны даваа гарагт зарлажээ.

Тендерийн нийт төсөвт өртөг нь 4.5 тэрбум төгрөг бөгөөд эх үүсвэр нь улсын төсвөөс гарах аж. /Тендерийн урилгыг үзэх/

Тендерийг энэ сарын 25 -ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлнэ хэмээн заасан бөгөөд тендерийн нээлтийг 2022 оны тус өдрийн 10 цаг 10 минутад зохион байгуулах аж.

Түүнчлэн "Техник, тоног төхөөрөмж худалдан авах /Гэр хорооллын нүхэн жорлонг сайжруулах төсөлд/" нэртэй тендерийг Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас энэ сарын 19-ний мягмар гарагт зарласан байна.

Барааны өртөг 500 сая төгрөг бөгөөд эх үүсвэр нь орон нутгийн төсвөөс гарах аж. /Тендерийн урилга үзэх/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638748
0 эможи

Энхээ
2022-07-21 09:42
Энэ тeнeр тэгээд худлаа бүл байгуулсан хүмүүсд өгнө тэр нь 3-5нь жил болсон байх ёстойч гэх шиг хэсгийн ахлагч бүлгийн ахлах энэ тэр гээд шал худлаал юм байх чинь билээ.Зүгээр нэг төсөл дээр шоудах нэг хэлбэр.
бүжин
2022-07-21 03:16
boliochde heden terbum ym awjiij zvgr saihn bair bariad l bvh ymiin shideed ogchihoochde baigal orchino nemeed l bohirduulad bhim
Иргэн
2022-07-20 16:50
Зөв ш дээ.Сайн бн.
Иргэн
2022-07-20 16:49
Ашгүй дээ.Ядарсан хөгшчүүлд жорлонг нь бариад өгвөл Хотын асуудалд ч хэрэгтэй.Тжх байтугай о үрлэг ш лээ
zz
2022-07-20 15:04
мөнгө идэх гэж үхэлдэхиймаа
keyboard_arrow_up