Ц.Амарсанаа: Магадлагдаагүй 307 төсөл, хөтөлбөрүүд яаралтай үнийн өсөлтөө тооцоолон ирүүлэх ШААРДЛАГАТАЙ байна

2022 оны 7 сарын 20

Барилга хот байгуулалтын яамнаас өнөөдөр /2022.07.20/ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй барилгуудын төсөвт өртөг нэмэгдсэнтэй холбоотойгоор хийж буй магадлалын хугацаа ирэх сарын 1-нээс дуусч байгаатай холбоотой мэдээлэл хийлээ.

Барилга хөгжлийн төвийн захирал Ц. Амарсанаа: 

Монгол улсын их хурлаас 2021 оны 12-р сард 88 дугаар тогтоол гаргасан байгаа. Энэ тогтоолын 3, 4 дугаар заалтанд барилгын материалын үнийн индексийг тооцох, ковид цар тахалтай холбоотой цаг үеийн байдлаас шалтгаалж барилгын материалын үнийн өсөлт гарч байгаа учраас улсын хөрөнгө оруулалтаар буюу гадны зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн барилгын материалын үнийн өөрчлөлтийг тооцох, магадлал хийх тогтоол гарсан байгаа. 2022 оны 7 дугаар сарын 1-ны дотор УИХ-д танилцуулах тогтоол гарсан. Үүний хүрээнд 2022 оны 1-р сараас эхлэн яамдууд, аймгуудад хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдэд дахин магадлал хийх, үнийн өсөлтийг тооцох ажил явагдсан байгаа. Ингээд нийтдээ 1142 төсөл арга хэмжээнд тооцогдох тоо баримт гарсан. 

ЭХТ,ЗТХТ, БХТ магадлал хийх ажлыг чиглэл чиглэлээр зохион байгуулладаг ба 6 дугаар сарын 15-ны дотор магадлал хийх ажлыг зохион байгуулаад 7 дугаар сарын 1-ны дотор засгийн газарт танилцуулсан. 7 дугаар сарын 4-ны өдөр төсвийн байнгын хороонд хийсэн төслийнхээ ажлыг танилцуулсан.

Ингээд 1142 төслийн арга хэмжээнээс 534 арга хэмжээ нь 7 сарын 1-ндээ амжиж магадлалаа хийлгэсэн. Нийтдээ төсөвт өртөг нь 274 тэрбум төгрөгний үнийн өсөлтийн өөрчлөлт гарсан. 
 Үлдсэн магадлагдаагүй 307 төсөл, хөтөлбөрүүд 8-р сарын 1-нээс өмнө яаралтай үнийн өсөлтөө тооцоолон ирүүлэх шаардлагатай байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638745
0 эможи

keyboard_arrow_up