Үхрийн арьс товруутах өвчнөөс сэргийлж ВАКЦИН ЗАХИАЛСАН

2022 оны 7 сарын 19

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн үхрийн арьс товруутах өвчин гарахаас урьдчилан сэргийлж, онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.  

Дорнод аймагт үхрийн арьс товруутах өвчин гарсан.

Энэ нь Монголд анх удаа оношлогдсон өвчин бөгөөд богино хугацаанд ялаа, шумуул болон шууд хавьтлаар халдвар тархан өвчлүүлж, мах болон сүүний гарц буурах, өвчилсөн үхрийн арьсыг 100 хувь ашиглах боломжгүй болох зэрэг эдийн засгийн өндөр эрсдэл үүсгэдэг гоц халдвар өвчин юм.

Голомтын бүс тэлж, Улаанбаатарт халдвар гарах эрсдэлтэй учраас вакцины захиалга хийжээ.

Тиймээс дүүргийн удирдлагууд болон НОБГ, НМХГ-аас үүнд онцгойлон анхаарахыг Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа хүслээ. Тэрбээр мөн вакциныг зөвхөн үхэрт тарих бөгөөд Улаанбаатарт 92 мянган үхэр байгаа гэх мэдээллийг өгсөн юм.

зураг

Түүнээс гадна өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 29 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 47 төрлийн ажил хийхээс гүйцэтгэл 45 хувьтай байна. Мөн нийслэлийн хэмжээнд 1,551 төсөл, арга хэмжээний худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжилт 87 хувьтай байгаа юм. Түүнчлэн барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх чиглэл өгсөн.

Гэр хорооллын 17,392 нүхэн жорлон, 10,173 бохирын цооног, нийтийн эзэмшлийн 200 мянган ам метр орчим талбайд ариутгал хийжээ

Энэ дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас сургалт, мэдэгдэл, зөвлөмж, хяналт шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулжээ. Гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлон, бохирын цооногт ариутгал халдваргүйтгэл хийх үүрэг өгсний дагуу 17,392 нүхэн жорлон, 10,173 бохирын цооног, нийтийн эзэмшлийн 200 мянган ам метр орчим талбайд ариутгал хийсэн байна.

Автобусны бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангаж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд 385 тээврийн хэрэгсэлд шалгалт хийж, 116 зөрчил илрүүлж, 36 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна гэж Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638723
0 эможи

keyboard_arrow_up