Нийгмийн даатгалын сангаас зургаан сарын хугацаанд 138 мянган хүнд ₮109 тэрбумын тэтгэмж олгосон байна

2022 оны 7 сарын 19

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг 2022 оны эхний хагас жилийн байдлаар Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос танилцууллаа. 

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар (НДЕГ)-ын өгсөн мэдээллээр энэ оны эхний хагас жилд нэг сая хүн даатгал төлжээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 68,000-аар буюу долоон хувиар өссөн үзүүлэлт аж. Тодруулбал, даатгуулсан иргэдийн

  • 87 хувь нь албан журмаар
  • 13 хувь нь сайн дураар даатгалд хамрагджээ. 

ҮСХ-ны ХАА, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд "Энэ оны эхний хагас жилийн байдлаар Нийгмийн даатгалын сангийн орлого 1.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 140 тэрбум төгрөгөөр буюу 9.4 хувиар өссөн. Харин зарлага 1.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 91 тэрбум төгрөг буюу 5.9 хувиар тус тус өссөн байна. 

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авч буй иргэдийн тоо энэ оны эхний хагас жилийн байдлаар 609,000 болж, өмнөх оны мөн үеэс 10 хувиар нэмэгджээ. Тодруулбал, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг 2022 оны эхний хагас жил 89.3 мянган хүнд 16 тэрбум төгрөг олгосон. Энэ нь өмнөх оны мөн үеэс 45,000 хүнээр буюу хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Олгосон тэтгэврийн хэмжээ 4.8 тэрбум буюу 42.4 хувиар нэмэгдсэн нь гол нөлөөг үзүүлжээ.

Нийгмийн даатгалын сангаас эхний хагас жилийн байдлаар 472,000 хүнд 1.5 их наяд төгрөгийн тэтгэвэр олгосон бөгөөд тэтгэвэр авагчдын тоо 15.4 мянга буюу гурван хувиар өссөн байна.

Түүнчлэн олгосон тэтгэврийн хэмжээ 30 хувиар өсжээ. Энэ нь хоёр сард өндөр насны тэтгэвэр болон цэргийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбоотой.

Нийгмийн даатгалын сангаас 137.8 мянган хүнд 109.3 тэрбум төгрөгийн тэтгэмж олгосон байна" гэлээ. 

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо 

зураг

 

Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлага

зураг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638714
0 эможи

keyboard_arrow_up