ҮСХ: Хүүхэд оролцсон гэмт хэрэг 703 болж, 2.7 дахин өсөв

2022 оны 7 сарын 19

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2022 оны эхний хагас жилд 20,125 болж, өмнөх оны мөн үеэс 9,530-аар буюу 89.9 хувиар өсжээ.

Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд

  • өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 7527 (2.4 дахин),
  • хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1,576 (45.4%),
  • хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 260 (82.8%),
  • хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 152 (60.8%)-оор өссөн нь голлон нөлөөлжээ.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 2022 оны эхний хагас жилд 1,015 болж, өмнөх оны мөн үеэс 46.9 хувиар өсжээ. Мөн 

  • эмэгтэй хүн оролцсон хэрэг 2,760 болж, 75.6 хувиар,
  • хүүхэд оролцсон хэрэг 703 болж, 2.7 дахин,
  • согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 3,144 болж, 47.3 хувиар,
  • бүлэглэн үйлдсэн хэрэг 846 болж, 44.1 хувиар,
  • мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 94 болж, 22.1% хувиар тус тус өссөн байна.

зураг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638709
0 эможи

keyboard_arrow_up