СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голын усанд унагасан бөмбөгөө авахаар ороод урссан иргэнийг аварчээ

2022 оны 7 сарын 19

Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум. Туяа багийн “Тулын тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 20 км-т/ Иргэн Г голын усанд унагасан бөмбөгөө авах гэж ороод урсаж, голын цаана гарсан бөгөөд буцаж гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 07.17-ны өдрийн 22:07 цагт хүлээн авчээ.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 20 км замыг туулан 22:52 цагт очиход иргэн Г/40 настай, эрэгтэй/ “Дэлгэрмөрөн” голын усанд унасан бөмбөгөө авах гэж ороод урсаж, голын цаадах эрэгт эсэн мэнд гарсан байсан тул 8 минут ажиллан аюулгүй газарт авчирч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Эх сурвалж: ОБЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638705
0 эможи

keyboard_arrow_up