ФОТО : “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийн баярын хурал
Монгол улсад Орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101 жилийн ой, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийн хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр, маргааш буюу 07 дугаар сарын 18,19-ны өдрүүдэд болж байна.
Өнөөдөр Соёлын Төв өргөөнд ойн баярын хурлыг зохион байгууллаа. Уг арга хэмжээгээр албаа нэр төртэй хашиж буй шилдэг цагдаа, дотоодын цэргийн алба хаагчидаа шагнаж, урамшуулах, баатарлагаар амь эрсдсэн алба хаагчдадаа хүндэтгэл үзүүллээ.
Баярын хуралд ЦЕГ-ын дарга, даргын зөвлөлийн гишүүд, ХЗДХЯ, ЕТГ, ЗГ-ын төлөөлөл, хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, үе үеийн ажилтан, алба хаагчид хуран цугласан байв.
Цагдаагийн байгууллагын түүхт 101 жил, Дотоодын цэргийн түүхт 100 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектыг хамгаалах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан 274 алба хаагч, ажилтныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон, медалиар, 845 алба хаагч, ажилтан, ахмад ажилтнуудыг Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар, 836 алба хаагч, ахмад ажилтнуудыг Цагдаагийн ерөнхий газрын шагналаар буюу нийт 1955 алба хаагч, ажилтан, ахмад ажилтнуудыг шагнаж урамшууллаа.
“Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийн хүндэтгэлийн арга хэмжээний фото зургийг хүргэе.