Завхан аймгаас Улаанбаатарын чиглэлд зорчиж явсан автобус шатжээ

2022 оны 7 сарын 18

Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан автобус шатсан байна. Энэ тухай мэдээллийг Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн “Цагаан-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ энэ сарын 17-ны өдрийн 13:29 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, Тариат сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид мөн өдрийн 17:50 цагт тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцсан байна. Иргэн А-ын “Аэробус” загварын аялалын зориулалтаар тохижуулсан автобус байжээ. Тухайн үед автобусанд найман зорчигч байсан бөгөөд гал гарах үед автобуснаас буусан байсан гэж Онцгой байдлын албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638687
0 эможи

keyboard_arrow_up