Зургаадугаар сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 16.1 хувь болж өсжээ

2022 оны 7 сарын 18

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 6 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 16.1 хувь, өмнөх оны эцсээс 9.5 хувь, өмнөх сараас 1.5 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хороо танилцууллаа. 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөхөд голлон нөлөөлсөн бүлэгүүд:

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 19.5 хувь (мах, махан бүтээгдэхүүн 2.4 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 29.1 хувь),
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувь,
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 14.1 хувь,
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 11.1 хувь,
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 17.2 хувь,
  • Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 27.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Зургаадугаар сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 16.1 хувь болж өсжээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638683
0 эможи

keyboard_arrow_up