“Машинд унтана” гэж гараад сураггүй алга болсон эмэгтэйг зургаан хоногийн дараа эсэн мэнд оллоо
2022 оны 7 сарын 18
Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрээс зургаан сартай жирэмсэн эмэгтэй алга болж, ар гэрийнхэн нь эрэн хайж байсан. Тодруулбал, долдугаар сарын 11-12-нд шилжих шөнө Аржанчивлан гэх газраас 28 настай, З гэх эмэгтэй ор сураггүй алга болсон байдаг. Тэрбээр “Машинд унтана” гэж гараад зургаан хоног сураггүй байсан билээ. Тэгвэл сураггүй алга болсон эмэгтэйг 2022.07.17-ны өдрийн 20:30 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс Төв аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид эсэн мэнд олжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?



1






1
638673
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс